ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ
2015-09-08

Зорилго
Монгол улсын их, дээд сургууль төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болоход нь ахиц гаргахад оршино. 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
- Эрх зүйн орчныг шинэчилж, дээд боловсролд ил тод, хариуцлага тайлагналын тогтолцоо бүхий байгууллагын бие даасан төлөвшлийг хангах хамтын засаглалын зарчмыг нэвтрүүлнэ.
- Дээд боловсролын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох олон талт хөгжлийн шинэ санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийн тогтолцоог нэвтрүүлнэ. 
- Их, дээд сургуулиудын багш, ажилтнуудыг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна.
- Байгалийн ухаан, инженер, технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн хөтөлбөрийг олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Сургалтын цөм хөтөлбөрийн үндсэн стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан болон гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүдийг дэмжинэ.
- Их, дээд сургуулиудын судалгааны чадавхыг сайжруулна. 
- Их, дээд сургуулиудад цахим сургалт, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломж бүрдүүлнэ.
Үр дүн

• Дээд боловсролын чанар, нийцэл сайжирна.
• Дээд боловсролын засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөж нэмэгдэнэ.
• Дээд боловсролын тэгш, хүртээмжтэй байдал дээшилнэ.

Хэрэгжүүлэх хугацаа
2012 - 2018 он хүртэл
Хэрэгжүүлэгч байгууллага
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Санхүүжилт
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болох 20 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 2.22 сая ам.доллароор санхүүжиж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгж:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж 22, 6 дугаар давхар, 6Г өрөө

Утас/Факс: (976) 70007263

Имэйл: herp@mecs.gov.mn

http://www.adb.org/projects/43007-023/documents
                          
Төслийн танилцуулга 2017 оны 11-р сарын 01