ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА
2016-03-08

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.

Төслийн чиглэл:

  • нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
  • оюутны суралцах орчныг сайжруулах;
  • оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  • дотуур байрны орчныг сайжруулах;
  • оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох;
  • дотоодын оюутан солилцоог дэмжих;
  • хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
  • хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 12 сар хүртэл
Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл
Хүлээн авах хугацаа: Төслийн өргөдлийг 2016 оны 4 дүгээр сарын 7–ны өдрийн 12:00 цаг хүртэл харьяа их, дээд сургуулийн оюутны асуудал хариуцсан албанд хүлээн авна.

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг доорх вэб хуудаснуудаас танилцана уу.

http://www.meсs.gov.mn
http://www.herp.mn

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ