ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАР
2016-03-25

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр багшилж, суралцаж байгаа профессор багш, оюутнуудын (бакалавр, магистр, докторын) дунд төсөл шалгаруулж, тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.

Төсөл хэрэгжүүлэх зорилго:

• ДБСБ ба үйлдвэрлэлийн түншлэлийг харилцан үр ашигтай хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх,
• Үйлдвэр эсвэл гарааны компаний туршилт, судалгааны ажилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх технологийн шинэ, шинэлэг шийдэл дэвшүүлж, хэрэгжүүлэх,
• Оюутнуудад үйлдвэрлэлийн орчинд практик сургалтыг шинэ хэлбэрээр үр дүнтэй явуулах,
• Энтрепренершипийг хөгжүүлэх.

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 9 хүртэлх сар
Тэтгэлгийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл
Төслийн баг: 6-14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.

Төслийн багт дээд боловсролын сургалтын байгууллагын багш, оюутан, холбогдох аж ахуйн нэгж, үйлдвэр эсвэл гарааны компанийн төлөөлөл байна. Төслийн үр дүнг сайжруулах үүднээс өөр мэргэжлээр суралцагч оюутныг хамруулж болно. Багийн бүрэлдэхүүний 40-өөс багагүй хувь нь эмэгтэй байна.

Сонгон шалгаруулалт: Нэгдүгээр шат: Харьяалах сургуулийн Эрдмийн Зөвлөл хэлэлцэж сонгон шалгаруулна. Хоёрдугаар шат: Төслийн баримт бичгийг Эрдмийн Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн хамт БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газар, 215 тоотод 2016 оны 4 дүгээр сарын 22-ний 15.00 цагаас өмнө ирүүлнэ.
Холбогдох журам, маягтыг http://www.herp.mn вэб хуудаснаас татаж авна уу.

undefined

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ