Оюутны санаачилгын төсөл хэрэгжүүлэгч их, дээд сургуулиуд болон оюутнуудын анхааралд
2016-08-19

Оюутны санаачилгын төслийн эхний санхүүжилтээ авсан сургуулиудын багийнхан худалдан авалтыг хийхдээ өмнө нь сургалтаар дэлгэрэнгүй тайлбарласны дагуу Гэрээний 3-р хавсралтыг (ХАВСРАЛТ 3 ТАТАХ) заавал ашиглана. Худалдан авалт хийхдээ:

- Заавал 3 үнийн санал харьцуулна. Хэмнэлтийг өрсөлдөөнөөс олж авах
- Өрсөлдөөнийг бий болгоход техникийн тодорхойлолт, шаардлагыг зөв боловсруулах
- Саналыг ЗӨВ үнэлэх /Чанар, дараа нь Үнэ/

Хэрвээ төслийн зүгээс тавигдсан худалдан авалтын талаарх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд (Хавсралтыг ашиглаагүй; 3 үнийн санал харьцуулаагүй; техникийн тодорхойлолт шаардлагаа зөв боловсруулаагүй; ирсэн үнийн саналыг зөв үнэлээгүй гэх мэт ) санхүүжилтээс хасаж тооцохыг анхаарна уу.

Дээд боловсролын шинэчлэл төсөл