ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСЛИЙН 12-Р САРЫН 22-23-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭ
2016-12-05

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСЛИЙН 2016 ОНЫ 12-Р САРЫН 22-23-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭ

  • Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн (ЗГҮАХ-3.2.18)-д “Үр дүнд суурилсан боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх” зорилт дэвшүүлсэн нь олон улсын их дээд сургуулиудтай эн зэрэгцэн хөгжих суурийг тавьж,  шинжлэх ухааны бүх салбар чиглэлүүдэд үр дүнд суурилсан боловсрол тогтолцоог нэвтрүүлэх, улмаар Монгол улсын бүх их дээд сургуулиудын сургалт, судалгааны ажлын чанар, менежментийг шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлж байна. Иймд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж  ажиллах үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АХБ-ны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, ШУТИС хамтран “Үр дүнд суурилсан боловсрол” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 12 дугаар сарын 23–ны өдөр зохион байгуулах гэж  байна.
    Энэ удаагийн хурлын онцлог нь: Олон улсын арга зүйн стандартуудын тухай ерөнхий ойлголт, Харилцан уялдаатай хичээлүүд бүхий сургалтын нэгдмэл төлөвлөгөө боловсруулах арга зүй,  туршилт,  дадлага,  Туршлага олгох идэвхтэй сургалтын арга зүй, Хөтөлбөрийн болон сургалтын явцын үнэлгээ хийх арга зүй, үнэлгээний хэлбэр, Багшлах боловсон хүчний заах, суралцах, үнэлэх арга зүйн чадамжийг сайжруулах үйл ажиллагаа, Хувь хүний төлөвшил болон нийгмийн харилцааны ур чадварыг хөгжүүлэх, Сургалтын орчныг хөгжүүлэх нөхцөл, боломж, туршлага зэрэг  дээд боловсролын чанарын шинэчлэлд хамгийн их анхаарах шаардлагатай сэдвүүдийн хүрээнд илтгэлүүд хэлэлцүүлж, зөвлөмж гаргах. Түүнээс гадна хөтөлбөрийн чанарын шинэчлэл хийх, олон улсын боловсролын арга зүйн стандартыг судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй их, дээд сургуулиудын туршлагыг судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, боловсролын инновацыг хэрэгжүүлэх талаар судалгааны ажлаа танилцуулах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаад оршино.
  • Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд БСШУСЯ, Сингапурын Темасек сан, Сингапурын Политехникийн дээд сурууль, ШУТИС, МУИС, ХААИС хамтран 2015 оны 10 сар-2016 оны 11-сар хүртэлх хугацаанд АХБ,  Сингапурын Темасек сангийн дэмжлэгтэйгээр Сингапурын Политехникийн дээд сургуулийн зөвлөх багш нар ШУТИС, МУИС, ХААИС-ийн 180 гаруй профессор багш нарт CDIO стандарт арга зүйн 5 цуврал сургалт зохион байгуулж үндэсний 26 сургагч багш  бэлдээд байна. Эдгээр сургагч багш нар CDIO стандарт арга зүйг Монгол улсын их дээд сургуулиудын багш нарт түгээн дэлгэрүүлэх цуврал сургалтууд зохион байгуулах юм. Энэхүү түгээн дэлгэрүүлэх танилцуулга сургалтыг 12 сарын 22-ны өдөр хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагын удирдлага, эрдэмтэн багш нар болон бусад их дээд сургуулиудын багш нарт зориулж зохион байгуулна. Та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Бүртгэлийг дараах И-МЭЙЛ:uyangaerdene78@gmail.com хаягаар 12 сарын 06-ны  12 цаг хүртэл бүртгэнэ.

 

ХАЯГ: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

            8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
            Улаанбаатар, Монгол улс 14191

УТАС:(976) 99236311