Дээд боловсролын шинэчлэл төслийн олон улсын зөвлөх үйлчилгээ
2017-01-11

Монгол улсын Засгийн Газар нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд олон улсын зөвлөх байгууллага “TRANS INTRA ASIA” болон Монгол улсын Санхүү, эдийн засгийн их сургуулийн хамтарсан баг 2015-2016 онд 18 сарын хугацаанд дээд боловсролын шинэчлэлийн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн бөгөөд зөвлөх үйлчилгээний баг нь Дээд боловсролын засаглал; Инженер, технологийнн хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт; ХАА-н хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт; Байгалийн ухааны хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт; Их сургуулийн санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл; Үндэсний мэргэшлийн хүрээ болон кредит цагийн тогтолцоо; Судалгааны бодлого, стратеги; Сургалтын хөтөлбөр, багшлахуй ба суралцахуй; Багшийн хөгжил;  Их сургуулиудын түншлэл чиглэлээр мэргэшсэн олон улсын болон дотоодын зөвлөхүүд ажиллав.

Дээд боловсролын шинэчлэлийн зөвлөх үйлчилгээний зорилго нь

  1. Монгол улс дахь дээд боловсролын чанар, ач холбогдлыг сайжруулах,
  2. Дээд боловсролын байгууллагуудад илүү сайн эрх мэдэл олгох бодлого, журмыг хэрэгжүүлэх,
  3. Дээд боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх механизмуудыг бий болгох гэсэн төслийн үндсэн зорилтуудын хүрээнд хийхээр төлөвлөсөн дээд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, түүний агентлагууд, дээд боловсролын байгууллагуудад туслах, дэмжлэг үзүүлэхэд чиглэн ажилласан.

Зөвлөх үйлчилгээний баг нь энэ хугацаанд гадаад, дотоодын туршлага, онол арга-зүйн үндэслэлийг судалж, туршилт судалгаанууд зохион байгуулж, салбар мэргэжилтнүүд болон туршилтийн сургуулиудтай хамтран ажиллаж, цуврал семинар, хэлэлцүүлгүүд хийж зөвлөлдөн, зөвлөх үйлчилгээний чиглэл бүрээр нийт 89 баримтжуулсан гарц бүтээгдэхүүнүүд – Загвар, Гарын авлага, Санал, Журам, г.м. Зөвлөх багийн ажлын даалгаварт тусгасан гарц бүтээгдэхүүнүүдийг эцэслэн боловсруулсан байна.

Үүнд:
I. Дээд боловсролын засаглал;

  1. Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудад тохирох үр ашигтай засаглал: Хоёр танхимт засаглалын загвар
  2. Монголын ДБСБ-уудад зориулсан стратегийн төлөвлөлтийн удирдамж
  3. Монголын дээд боловсролын удирдлагад зориулсан менежментийн хэрэгслүүд
  4. Монголын ДБСБ-уудад зориулсан амжилтад суурилсан тэтгэлгүүд болон бусад санхүүжилтийн эх үүсвэрүүд
  5. Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын дунд эрэмбэ, чансаа тогтоох арга зүй зөвлөмж
  6. Хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудыг бэхжүүлэн тэднийг тухайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур болгох талаар авах стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө
  7. Монголын дээд боловсролын удирдах ажилтан, Удирдах зөвлөлийн гишүүдэд зориулсан богино хугацааны судалгааны аяллын жагсаалт

II. Инженер, технологийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт;

  1. Олон улсын болон үндэсний магадлан итгэмжлэлд хүргэх алхамуудыг удирдан зохион байгуулах тухай ажлын төлөвлөгөө
  2. Сургалтын үр дүнд суурилсан арга болон үндэсний мэргэшлийн хүрээ – ҮМХ –д суурилсан дотоод чанарын баталгаажуулалтын санал
  3. Инженер, технологийн магадлан итгэмжлэлд тавигдах шаардлагад зориулсан зөвлөмж
  4. Хамтын ажиллагааны холбоо тогтооход санал болгосон агентлагууд
  5. Олон улсын магадлан итгэмжлэлд хүрэх шалгуур болон журам
  6. Их сургуулийн чанарын баталгаажуулалтын мэдээллийн системийн доторх хөтөлбөрийн түвшиний чанарын баталгаажуулалт
  7. Хөтөлбөрийн дотоод мониторинг, үнэлгээний тогтолцоо
  8. Хөтөлбөрийн боловсруулалт, үнэлгээний чанарын баталгаажуулалтын механизмын удирдамж
  9. Жишиг төвөөр дамжуулан инженер, технологийн чиглэлийн судалгааны чадавхийг сайжруулах зөвлөмж
  10. Инженер, технологийн чиглэлийн судалгаа ба заах аргазүйн чадварыг сайжруулах сургалтын хөтөлбөр боловсруулах зөвлөмж
  11. Инженер, технологийн чиглэлийн чанартай сурах бичиг зохиох стратегийн талаарх зөвлөмж

III. ХАА-н хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт;

  1. ХАА-н тэргүүлэх хөтөлбөрийг олон улсын болон үндэсний түвшинд магадлан итгэмжлүүлэх үе шатыг удирдан зохион байгуулах ажлын төлөвлөгөө
  2. Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын талаарх санал болгож буй зөвлөмж
  3. Хөдөө аж ахуйн сургалтын мэргэжлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлтүүд (санал болгож буй жишиг хувилбар) ба сонгогдсон хөтөлбөрүүдэд өгсөн зөвлөмж
  4. Сургалтын хөтөлбөрийн түвшин дэх дотоод чанарын баталгаажуулалт
  5. Дээд боловсрол дахь сургалтын төлөвлөгөөг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх хүрээ, түүний санал болгож буй жишиг хувилбар
  6. Дотоод чанарын баталгаажуулалтын бүтэц, сургалтын хөтөлбөрийг боловсруулах механизм
  7. Тэргүүлэх төвөөр тусламжтайгаар хөдөө аж ахуйн чиглэлийн судалгааны чадавхийг дээшлүүлэх зөвлөмж
  8. Эрдэм шинжилгээ судалгаа, багшлах ур чадварыг сайжруулах сургалтын хөтөлбөрүүд
  9. Чанартай сурах бичгийг бэлтгэх талаар зөвлөмж
  10. Судалгаа шинжилгээний чадавхийг сайжруулах хөтөлбөр

IV. Байгалийн ухааны хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт;

  1. Байгалийн ухааны хөтөлбөрийн олон улсын болон үндэсний түвшинд магадлан итгэмжлүүлэх ажлын төлөвлөгөө
  2. Үндэсний чанарын хүрээ болон үр дүнд суурилсан хандлагад үндэслэсэн Дотоод Чанарын баталгаажуулалтын бүтэц
  3. Хөтөлбөр бүрт зориулан хүчин төгөлдөр шалгуур, үзүүлэлтэд нийцэх зөвлөмж
  4. Хамтын ажиллагааны холбоо тогтоох холбогдох агентлагуудын санал
  5. Олон улсын магадлан итгэмжлэлд хүрэх шалгуур үзүүлэлт, процедур
  6. Байгалийн ухааны хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын шалгуур шаардлага
  7. Дээд боловсролын сургалтын байгууллагад хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх дотоод тогтолцоонд зориулсан нийтлэг хүрээг бий болгох зөвлөмж
  8. Хөтөлбөр боловсруулахад шаардлагатай чанарын баталгаажуулалтын механизмыг дотоод чанарын баталгаажууллын бүтцийн хамт санал болгох удирдамж
  9. Сонгогдсон ДБСБ-уудын жишиг төвүүдээр дамжуулан Байгалийн ухааны судалгааны чадавхийг сайжруулах зөвлөмж
  10. Байгалийн ухааны чиглэлийн багшийн хөгжлийн сургалтын хөтөлбөрүүд
  11. Чанартай сурах бичиг зохиох стратеги

V. Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл;

  1. Их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг
  2. Дээд боловсролын сургалтын байгууллагуудад зориулсан санхүүгийн удирдлагын зөвлөмж
  3. Дээд боловсролын сургалтын байгууллагуудад зориулсан санхүүгийн нөөцийг хөгжүүлэх зөвлөмж
  4. Хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох үйл ажиллагааны төлөвлөгөө
  5. Их сургуулийн өртөг тооцох гарын авлага
  6. Их дээд сургуулиудын санхүүгийн албаны ажилтануудын мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр
  7. Их дээд сургуулиудын санхүүгийн албаны ажилтануудын мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр

VI. Үндэсний мэргэшлийн хүрээ болон кредит цагийн тогтолцоо;

  1. Дээд боловсролын мэргэшлийн үндэсний хүрээ (санал)
  2. Мэргэшлийн үндэсний хүрээг бий болгож, хэрэгжүүлэх нь (зөвлөмж)
  3. Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд багц цагийг хэрэглэхэд баримтлах үлгэрчилсэн журмыг шинэчлэн найруулах тухай санал
  4. Багц цагт суурилсан сургалт (Бакалаврын сургалтаар жишээлсэн үлгэрчилсэн журам)
  5. Кредит систем нэвтрүүлэлтийг эрчимжүүлэх ажлын санал
  6. Бакалаврын зэрэг олгоход баримтлах бодлого, болзлыг шинэчлэх нь (зөвлөмж)
  7. Ерөнхий боловсролын хичээл – зөвлөмж
  8. Оюутны мэдлэг, чадвар, хандлагын үнэлгээний тогтолцоог шинэчлэх нь (зөвлөмж)
  9. Сургалтын мэдээллийн системийг багц цагт суурилсан тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлэхэд хэрэглэх нь (зөвлөмж)
  10. Мэргэшлийн үндэсний хүрээний хэрэгжилтийн хүрээн дэх кредит цуглуулалт, дүйцүүлэлт, шилжүүлэн тооцоололт (бодлогын төсөл, журмын санал, зөвлөмж)
  11. Дээд боловсролын цөм (core curriculum) хөтөлбөрийн минимум шаардлага боловсруулах нь (зөвлөмж)

VII. Судалгааны бодлого, стратеги;

  1. Судалгаа, хөгжүүлэлтийн жишиг төв байгуулах удирдамж
  2. Ахисан түвшний сургалтанд судалгаа, хөгжүүлэлтийг интеграцлах зөвлөмж
  3. Дээд боловсролын байгууллагын судалгааны санхүүжилтийн загварууд
  4. Дээд боловсролын байгууллагын Судалгаа хөгжүүлэлтийг Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тусламжтайгаар дэмжих зөвлөмж
  5. Үндэсний тэргүүлэх чиглэлийг тогтоох талаар өгөх зөвлөмж
  6. Судалгааны чанарыг үнэлэх шаардлага ба шалгуурын талаар удирдамж
  7. Судалгааны нээлттэй лабораторийн талаар өгөх зөвлөмж
  8. Ахисан түвшний зэргийн ангиллын талаар өгөх зөвлөмж
  9. Үндэсний шинжлэх ухааны бүтээлийн талаар өгөх зөвлөмж

VIII. Сургалтын хөтөлбөр, багшлахуй ба суралцахуй

  1. ДБСБ-ын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явц (зөвлөмж)
  2. Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт: Шалгах хуудас
  3. Багшлахуй ба суралцахуйн төвийн үйл ажиллагааг сайжруулах нь (зөвлөмж)
  4. Хөтөлбөрийн төлөвлөлт ба мэргэшүүлэх сургалт (зөвлөмж)
  5. Либерал артын хичээлүүд ба тэдгээрийн агуулгын эзэмшилт (зөвлөмж)
  6. Оюутан төвтэй заах болон сурах арга зүй (зөвлөмж)
  7. Сургалтанд Блумын таксаномын ангилал зүн дээд түвшнийг хэрэгжүүлэх
  8. Боловсролын нээлттэй эхийн талаарх танилцуулга
  9. Холимог сургалт (зөвлөмж)
  10. Шилдэг туршлагууд дээр тулгуурлан багшлах болон суралцах үйлийг чанаржуулах нь (зөвлөмж)
  11. Дээд боловсролын байгууллагууд(ДББ)-ын сургалтын бодлогод нийцсэн, оюутнуудын сурах хэрэгцээнд тохирсон сурах бичиг болон сургалтын хэрэглэгдхүүнүүдийг оновчтой сонгох нь (зөвлөмж)
  12. Хөтөлбөрийн чанарын баталгаажилт ба хөтөлбөр, оюутны мэдээллийг ашиглан хөтөлбөрийн амжилт, хүрсэн үр дүнтэй холбоотой мэдээлэл гаргахад ашиглах тухай удирдамж

IX. Багшийн Хөгжил;  

  1. Их, дээд сургуульд багшийн хөгжлийн төв байгуулж ажиллуулах ажлын үйлгэрчилсэн төлөвлөгөө
  2. Их сургуулийн багшийн хөгжлийн төвийн загвар
  3. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргаан байгууллагаас их, дээд сургуулийн багшийн хөгжлийн хангах талаар авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний төлөвлөгөө (санал)
  4. Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн гарын авлага

X. Их сургуулиудын түншлэл; 

  1. Төгсөгчдийн холбооны үр дүнтэй оновчтой менежмент хийх зөвлөмж
  2. Тэтгэлэг олгох журам
  3. Оюутны дадлагын ерөнхий журам
  4. ШУАкадеми болон бусад судалгааны байгууллагуудтай түншлэлийн механизм бий болгох
  5. Түншлэлийг дэмжих сургалтын хөтөлбөрүүд, судалгааны ажлууд