“ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” СЭДЭВТ ЦУВРАЛ 4 УДААГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЖ БАЙНА
2017-11-27

“ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ”

СЭДЭВТ ЦУВРАЛ 4 УДААГИЙН СУРГАЛТ

ЯВАГДАЖ ЭХЭЛЖ БАЙНА

 

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанаас Дээд боловсролын сургалтын байгууллагад дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авч байгаагийн дотор 2017 оны 11 сарын 27-оос эхлэн 12 сарын 22 хүртэлх хугацаанд хэд хэдн сургалт явуулахаар эхэлж байна.

 

Үүнд: магадлан итгэмжлэлийн мэдлэгтэй Оюутан шинжээч бэлтгэх, сургуулийн  шинэ хөтөлбөрнээх, магистр, докторын сургалт эрхлэхийн  өмнө урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэх эрх зүйн үндэслэл,  өөрийн үнэлгээний тайлан бичих аргачлал, дотоод чанарын баталгаажуулалт, удирдлагын мэдээллийн систем, орчин үеийн идэвхтэй сургалтын арга зүйн талаар нэгдсэн ойлголтыг сургуулийн багш/шинжээч, судлаач болон удирдлагад өгөхийг зорисон сургалтууд багтаж байна.

 

2017 оны 11 сарын 27-нд - Оюутан шинжээчийн сургалт, 40 хүн

2017 оны 12 сарын 1, 2-нд - Урьдчилсан магадлан итгэмжлэлийн сургалт, 180 хүн

2017 оны 12 сарын 18, 19-нд – Үндэсний шинжээч, удирдах ажилтны сургалт, 110 хүн 

2017 оны 12 сарын 20-22-нд – Магадлан итгэмжлэлийн Мэргэжлийн зөвлөлийн 108 гишүүнд зориулсан тус тус сургалтыг ШУТИС-ийн Е нээлттэй сургууль, номын сангийн 406 тоот дээр явагдана.

 

Сургалтын оролцогч нарт Дээд боловсролын шинэчлэлийн зөвлөх үйлчилгээний  хүрээнд боловсруулсан Дотоод чанарын баталгаажилтын тухай дараах материалыг түгээн дэлгэрүүлнэ. Үүнд:

  1. Үндэсний зөвлөх Н. Төмөрбаатар, СЭЗИС-ийн багш: ДБ-ын ЧБ-ын талаарх санал болгож буй зөвлөмж (ЧБ-ын нэгж байгуулах зааварчилгаа) 13 хуудас,
  2. Үндэсний зөвлөх Н. Төмөрбаатар, СЭЗИС-ийн багш: Их сургуулийн ДЧБ-ын шалгуурууд (жишиг хувилбар/үлгэрчилсэн загвар) 29 хуудас,
  3. Үндэсний зөвлөх Н. Төмөрбаатар, СЭЗИС-ийн багш: Хавсралт: ИС-ийн ДЧБ-ын шалгуурууд, 52 хуудас,
  4. Үндэсний зөвлөх Ц. Амартайван, МУИС-ийн багш: Бүтээгдэхүүн 2: Үндэсний чанарын хүрээ болон үр дүнд суурилсан хандлагад үндэслэсэн ДЧБ-ын бүтэц, 15 хуудас
  5. Үндэсний зөвлөх Ц. Амартайван, МУИС-ийн багш: Бүтээгдэхүүн 4: Хамтын ажиллагааны холбоо тогтоох холбогдох агентлагуудыг санал болгох, 6 хуудас
  6. Үндэсний зөвлөх Ц. Амартайван, МУИС-ийн багш: Бүтээгдэхүүн 6: Байгалийн ухааны хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын шалгуур шаардлага, 14 хуудас.
  7. Үндэсний зөвлөх Ч. Наранчимэг, СЭЗИС-ийн багш:Инженер, технологийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын бүтээгдэхүүн, 66 хуудас.
  8. Үндэсний зөвлөх Ч. Наранчимэг, СЭЗИС-ийн багш:Инженер, технологийн Бакалаврын хөтөлбөрт зориулсан ДЧБ-ын гарын авлага, 48 хуудас.
  9. Үндэсний зөвлөх Ч. Наранчимэг, СЭЗИС-ийн багш:Инженер, технологийн хөтөлбөрийн МИ, ЧБ-ын удирдамж, 34 хуудас.
  10. Үндэсний зөвлөх А. Амарзаяа, МУИС-ийн багш: Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт: шалгах хуудас, 9 хуудас.