МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭГ БИЙ БОЛГОН, ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
2017-11-29

МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭГ БИЙ БОЛГОН, ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

2017 оны 9 сарын 28-ны өдрөөс эхлэн ХНХЯ болон БСШУСЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж Мэргэшлийн үндэсний хүрээ бий болгон, хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. 17 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг Европын холбооны Монгол улсын Техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төслийн хүрээнд байгуулж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Мэргэжлийн боловсролын сургуулиудын холбоо, Дээд болон мэргэжлийн боловсролын судлаачид, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл зэрэг байгууллага, газрынтөлөөлөл оролцож байна.

Ажлын хэсэгт БСШУСЯ-наас Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, мөн газрын дээд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, дээд боловсролын сургалтын хөтөлбөр, үнэлгээ, чанарын баталгаажуулалтын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, Ерөнхий боловсролын бодлогын газрын чанарын үнэлгээний бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн нар оролцож дээд болон ерөнхий боловсролын ҮМХ-ний түвшний тодорхойлогчийн эхний саналыг боловсруулж байна.

Ажлын хэсгийн гишүүдэд Дээд боловсролын шинэчлэлийн зөвлөх үйлчилгээний  хүрээнд үндэсний зөвлөх Г. Цагаачийнболовсруулсан Үндэсний мэргэшлийн хүрээний тухай дараах материалыг 2017 оны 11 сарын 24-ны Ажлын хэсгийн хуралд түгээн дэлгэрүүлэхээр бэлтгэж байна. Үүнд:

  1. Бүтээгдэхүүн 1: МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭНИЙ БҮТЭЦ, АГУУЛГА (САНАЛ), 51 хуудас
  2. Бүтээгдэхүүн 2: ДЭЭД БОЛОВСРОЛЫН МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭГ БИЙ БОЛГОХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ, 23 хуудас.