CDIO БА ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛ ДАХЬ ИННОВАЦИЙН АСУУДЛУУД СЭДЭВТ ХУРАЛ АВСТРАЛИ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2017-12-07

016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Үр дүнд суурилсан боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх”, “Дээд боловсролын чанарыг сайжруулах” зэргээр зорилт болгон оруулсан нь зөвхөн CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэх бус шинжлэх ухааны олон салбар чиглэлүүдэд Үр дүгд суурилсан боловсролын тогтолцоог бий болгох бодлого болж хэрэгжих, ингэснээр дээд боловсролын салбар нэгдсэн нэг үзэл баримтлалтай болох, олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах боломж нээгдэж байна.

Дээрх ажлын хүрээнд олон улсын Инженерийн  CDIO  стандарт, арга зүйг нэвтрүүлэх дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банк болон Сингапур улсын Темасек сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж, арга зүйн сургалт болон түгээн дэлгэрүүлэх сургалтыг  2015 оноос эхлэн үе шаттай амжилттай зохион байгуулж байна. Түүнчлэн манай улсаас олон улсын болон бүсийн хурлуудад амжилттай оролцож, илтгэл, танилцуулгыг гишүүн орнуудад хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн Австралид болсон “CDIO ба Инженерийн боловсрол дахь Инновацийн асуудлууд” сэдэвт хуралд Монголын төлөөлөл оролцсоноор:

  • CDIO  стандарт, арга зүйг Монголд хэрэгжүүлэх ажлыг манлайлан түгээн дэлгэрүүлж, нутагшуулахын тулд  хөтөлбөр хэрэгжүүлэгч багш нарыг хуралд оролцогч сургуулийн багш солилцох хөтөлбөрт хамруулан туршлага солилцож  хамтран ажиллах боломжтой болсон.
  • Манай улс 2020 онд азийн бүсийн хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ талаар судлаж танилцсан.
  • Бусад улс орны, ялангуяа Aвстралийн их дээд сургуулиуд хэрхэн CDIO арга зүйг нэвтрүүлж буй талаарх туршлагатай танилцах, азийн орны их дээд сургуулиудаас давуу болон ялгаатай талыг харьцуулах боломжтой болсон.
  • Инженерийн боловсролыг хөгжүүлэх, инновацийн чадамжуудыг сайжруулах талаар мэдлэг, мэдээлэл цуглуулсан.
y3pmIpIokC5xrA5.jpgAu2L8dfpXQamJJU.jpg0mqgHsoDVM97PfS.jpgdZbl0TjOEbxnuU2.jpg