АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН БАЙРАНД ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2017-12-11

2017 оны 12 сарын 7-ны өдөр Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулсан боловсролын чиглэлийн иргэний нийгмийн байгууллагуудтай хийсэн уулзалт хуралд оролцон, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар танилцууллаа.

 

Хуралд Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын гэр бүлийн сайн сайхан нийгэмлэг, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Хүчирхэг хөвгүүд ТББ, Бүх нийт боловсролын төлөө – Иргэний нийгмийн үндэсний эвсэл – Налайх салбар зөвлөл, Боловсрол эвсэл, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг, МБШУ-ны ҮЭ-ийн холбоо, Өөрчлөлтийн салхи ТББ, Иргэний Алианс төв, Сонгино – Бие даан амьдрах төв, Демокрейзи залуусын төв, Бодлогод залуусын хяналт ТББ, Өсвөр үеийнхний хөгжлийн төв, СБХЭЭХ ТББ, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Хөөрхөн зүрх, Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн, ЛГБТТөв, ХЭХ төв зэрэг 20 орчим төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон.

 

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нь АХБ-наас хэрэгжүүлж байгаа боловсролын салбарын төслүүдтэй хамтрах боломж, арга замын тухай ярилцаж, цаашид төслөөс нийтийг хамарсан хэлэлцүүлэг болон арга хэмжээнд идэвхтэй оролцуулж, төслийн тайлан мэдээг хүртээмжтэй болгох талаар ярилцлаа.  

 

  

T8ZgB9N3nBls9md.jpg