ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ ХҮҮХЭД ЗОДСОН ЭСЭХИЙГ ШАЛГАНА
2015-09-09

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад цэцэрлэгийн багш хүүхэд зодсон гэсэн мэдээлэл гарлаа. Тодруулбал нийслэлийн 119 дүгээр цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийг зодож,  чимхсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр шалгахаар болсон байна. Хэрэв 119 дүгээр цэцэрлэгийн  багш хүүхдийг зодсон нь тогтоогдвол хатуу арга хэмжээ авна гэдгээ нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонцагаан хэллээ.
Б.Сансар
olloo.mn