Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам
2015-09-11

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5.8 –д заасан шаардлагыг хангасан байна.

а. улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах бүтэц, хариуцлагын тогтолцоо бүрдүүлсэн, үйл ажиллагааныхаа чанарын түвшинд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж баталгаажуулсан байх;

б. төгсгөгчдийнх нь ажил эрхлэлт нэмэгдсэн байх;

в. суралцагчдын сурлагын үнэлгээний бодитой байдал, шийдвэр гаргах үйл явцын ил тод байдлыг хангасан байх;

г. суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, сурталчлах үйл ажиллагаа нь тогтворжсон байх;

д. удирдлагын мэдээлэл, бүртгэлийн тогтолцоо бүрдсэн байх;

е. сургуулийнхаа суралцагчид суралцагчийн тэтгэлэг, тусламж олгож хэвшсэн, үүнд шаардагдах хөрөнгийн тогтсон эх үүсвэртэй байх;

ж. сургалтын төлбөрөө төлөх талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй суралцагчид хариуцлага хүлээлгэх тогтолцоо хэвшсэн байх;

з. дээд боловсролын үйлчилгээний чанарыг сургалтын бусад байгууллагатай харилцан хүлээн зөвшөөрч багц цагийг дүйцүүлэх, шилжүүлэх, харилцан тооцох зохицуулалтыг бий болгон мөрдөж хэвшсэн байх;

и. сургалтын төлбөр төлөх нөхцөлийг уян хатан байлгах боломж бүрдүүлсэн байх.