Судалгааны тэтгэлэгт төслийн хүрээнд АШУҮИС-ийн судлаач Япон улсад илтгэлээ танилцууллаа

  •  “Эмгэг судлал, лабораторийн нийгэмлэгүүдийн дэлхийн холбооны 29 дүгээр чуулган” (WASPaLM2017) 2017 оны 11 сарын 15-18-ны өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдлаа. Чуулганд Монгол, Япон, Солонгос, Хятад, Тайвань, Индонез, Сингапур, Тайланд, Энэтхэг, Малайз, Нигер, Турк, Уругвай, Словянь, Герман, Грек, Итали, Швейцарь, Болгар, Дани, АНУ, Канад, Бразил, Мексик, Австри улсын эрдэмтэн, судлаач нар оролцсон. Чуулганаар Шилдэг илтгэлийн хуралдаан болж олон улсын 44 шилдэг илтгэл хэлэлцүүлсэн. Чуулганд Д.Ганчимэг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн "Хепатитын В, Дельта вирүсийн хавсарсан халдвар ба HLA полиморф хэлбэршил" төслийн “Hepatitis B, delta virus superinfection and HLA-DP polymorphism in Mongolians” сэдэвт үр дүнг танилцуулсан. Илтгэлийг 6 минутанд танилцуулж, 3 минутын хугацаанд асуултанд хариулсан. 


    Энэтхэг улсын Дели хотноо 2017 оны 11 дүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд "Дээд боловсролын дээд хэмжээний чуулга уулзалт - 2017” болж өнгөрлөө

  • Энэтхэг улсын Худалдаа, үйлдвэрлэлийн болон Хүний нөөцийн хөгжлийн яамнаас хамтран зохион байгуулсан “Дээд боловсролын дээд хэмжээний чуулга уулзалт - 2017”-д Энэтхэг улсын 720 их сургууль, 45,000 коллеж, 31 сая (2013 онд) оюутны төлөөлөл болсон их дээд сургуулиуд болон Финлянд, Шинэ Зеланд, Индонези, Гурж зэрэг улсын дээд боловсролын байгууллагууд үзэсгэлэн гаргасан болно. 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд 56 сая туршлагатай, чадварлаг хүни

    1Bb0L7TqLyUZwIm.jpgy3MDakm9TVbJDqa.jpg

    й нөөцийн дутагдалд орно гэж тооцоолсноос Энэтхэг улс дангаараа 47 сая чадварлаг мэргэжилтнээр хангах зорилготойгоор ажиллаж байна. Монголын төлөөлөгчид үзэсгэлэнд оролцогч 40 гаруй байгууллагатай уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож ирсэн.