БМИҮЗ, ЯПОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ШИНЖЭЭЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019 оны 07 сарын 09

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Японы их дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн холбоо/JUAA/-той хамтран 2019 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд БМИҮЗ-ийн 200 гаруй шинжээч, ажлын албаны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, туршлага судлах сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Япон улсын их дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн холбооны гадаад харилцаа төлөвлөлтийн албаны дэд захирал MS.KAZUYO HARA, байгууллагын магадлан итгэмжлэлийн салбарын дэд захирал MS.MIWOKO TSUTA нар удирдаж, Япон улсын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын тогтолцоо, олон улсын магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур, шаардлагууд, магадлан итгэмжлэлийн журам, үйл ажиллагаа, үнэлгээ хийх арга зүй зэрэг сэдвээр сургалт хийлээ.
Сургалтад оролцогчдод сертификат гардуулав