БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулах ажлын хэсгээс Ховд, Баян-Өлгий аймгийн их, дээд сургуулийн багш, ажилтан, оюутанд зориулсан хэлэлцүүлэг боллоо
2019 оны 10 сарын 20

Мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулах ажлын хэсгээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, Технологийн сургуулийн дэд захирал Н.Эрдэнэхүү, МУИС-ийн ШУС-ийн химийн тэнхимийн эрхлэгч Д.Сарангэрэл, БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Б.Мядагмаа нар оролцож удирдан явууллаа.

Хэлэлцүүлгийг 2019 оны 10 сарын 18-ны өдрийн үдээс өмнө Ховд болон ХИС-ийн Баян-Өлгий дахь салбар сургуулийн удирдлага, багш нарт, үдээс хойш Хөгжил политехник коллеж, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, Ховд Лицей ахлах сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтан, менежер удирлагуудад явууллаа. Хэлэлцүүлэгт нийтдээ 238 хүн оролцлоо.