МУИС-ИЙН ГЕНЕТЕКИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ
2019 оны 09 сарын 14

Зорилго
Шинжлэх ухаан технологийн “Өндөр технологи” тэргүүлэх чиглэл, “Биотехнологи” цөм технологийн
хүрээнд судалгаа хийх зорилготой. 
Дээд боловсролын төслөөс     18 8’666’000.00     төгрөгийн санхүүжилтээр байгуулагдсан. 
Лабораторийн зориулалт:    Орчин үеийн генетек, молекул биологи, биоинженерчлэл, фармакологи,
био-анагаахын судалгаа, хөгжүүлэлтийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, улмаар бий болгосон
оюуны баяоаг дээрээ тулгуурлан өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх старт-ап
компани байгуулна. Тус лабораторийн үйл ажиллагаа нь доорх чиглэлүүдээр явагдана. 

  •  Генетик, молекул биологи, байгалийн идэвхт бодисуудыг эрэн хайх, биологийн идэвхийн

скрийнинг хийх, үйлчлэлийн механикмыг тодорхойлох суурь судалгаа хийх. 

  • Бүх төрлийн генийн инженерчлэл, молекул клонингийн ажил, шилжмэл гентэй амьтан,

ургамал гаргах авах, тогтворжуулах, молекулын дизайн хийх, молекул синтез хийх, эм
хүргэх, нанобиотехнологи, нанабиоинженерчлэл, эд эсийн инженерчлэл, эсрэг биет гаргах
авах, түүний маркетинг хийх, оношлогооны цомог зохион бүтээх инженер, технологийн
судалгаа хийх. 

  • Молекул болон цитогенетик оношлогоо, эцэг тогтоох шинжилгээ, гепатит В, С вирусуудын

халдварын болон идэвхжилийн оношлогоо, хавдраас урьдчилан сэргийлэх, түүнийг эрт
илрүүлэх   молекул   маркерийн   ихж   бүрэн   оношлогоо,   цусны   биохимийн   болон
гематологийн иж бүрэн шинжилгээ гэсэн үйлчилгээ үзүүлэх. 

  • Мөн биоаюулгүй байдал, биотерроризм, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын

чиглэлээр үнэлгээ, экспертиз хийх, зөвлөмж боловсруулна.
Үндсэн багаж, төхөөрөмж    :  МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторид 30 гаруй нэр төрлийн
100   орчим   томоохон   багаж   тоног   төхөөрөмжүүд   ашиглаж   байна.   Жишээлбэл:   флоуресценц
инвертэд   микроскоф,   микроманипулаторын   иж   бүрдэл,   ердийн   болон      Real-Time    PCR -ийн
термоциклеүүд,   гэрлийн   шингээлт,   флоуресценц,   люминесценцийн   микроплейт   уншигч
машинууд, флоу цитометр, спектрофотометр, ердийн ба      CO2 -ийн инкубаторууд, гүн хөлдөөгч
хөргөгчнүүд, ламинар бокс, төрөл бүрийн нуклейн хүчлийн болон уургийн электрофорезийн
апаратууд зэрэг болно. Мөн тус лабораторийн биоматериалын санд нийт 12 төрлийн эукариот
шугамын эсүүдийг хадгалж судалгаанд ашиглаж байна. 
Real-Time PCR-ийн     термоциклер:     Загвар:  Agilent MX3005P    . Зориулалт: Бүх төрлийн долимеразын
гинжин урвалыг хийж, түүний бүтээгдэхүүний гарцанд тооцоолол хийх боломжтой.
Хамтын ажиллагаа    : Тус лаборатори нь ХБНГУ-ын Гоеттингенийн их сургуулийн хүний генетикийн
хүрээлэн, АНУ-ын Станфордын их сургуулийн гастроэнтерологи гепатологийн тэнхим, Япон улсын
RIKEN  хүрээлэнгийн органик синтезийн лабораториудтай хамтран ажилладаг. 
Хаяг   байршил:      Монгол   Улсын   их   сургуулийн   Хэрэглээний   шинжлэх   ухаан,   инженерчлэлийн
сургууль, Хими биологийн инженерчлэлийн тэнхимд харьяалагдана. Номын сангийн 511 тоотод
байрлана.​
Холбоо барих: Ахлах багш О.Одгэрэл
И-мэйл:  khunnust а r@yahoo.co.uk 
Утас: 88479966
Ашиглалтын байдал    :   МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторид хэрэгжиж буй томоохон
төсөл хөтөлбөрүүд: 
1. “Рекомбинант вакцин, оношлуур үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь” цөм технологи, тэргүүлэх
чиглэлийн төсөл . 2013-2017 
2. “Инженер   технологийн   дээд   боловсрол”   төслийн   хүрээнд   “Биологийн   нөөцийн
тогтвортой ашиглалт”  сэдэвт олон улсын хамтарсан төсөл. 2015-2022 
3.   “Генийн инженерчлэлийн аргаар хортон шавьжинд тэсвэртэй шинэс, бургас гаргаж
авах нь” инновацийн төсөл. 2011-2014 
4. “Бруцелла нянгийн эсрэг пре-клиникийн гатан дах ургамлын гаралтай эмийн бэлдмэл
болон мультификс PCR-ийн оношлогооны цомог зохион бүтээх” 2014-2017 инновацийн
төсөл 
Хэвлүүлсэн өгүүллийн тоо 3. Төгссөн болон одоо суралцаж буй магистр, докторант оюутны тоо 4     (3
буюу 75% эмэгтэй    ) .