Дээд боловсролын засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛ, САНХҮҮ, УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ

A.  ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛ, САНХҮҮ, УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ

Дээд боловсролын шинэчлэл олон улсын зөвлөх үйлчилгээг төрийн өмчийн 2, хувийн хэвшлийн 2 сургуульд хэрэгжүүлснээр эдгээр сургуулийн удирдлага, засаглал, судалгааны бодлого, стратегид бодитой ахиц гарч, нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо сайжирсан. Сургалтын хөтөлбөр, заах арга зүй шинэчлэгдэн, багшийн чадавхи бэхжсэнээр сургалтын хөтөлбөрүүд нь олон улсад амжилттай магадлан итгэмжлэгдэв. Эдгээр хөтөлбөрт элсэн суралцах гадаад оюутны тоо нэмэгдэж байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагын засаглал, санхүүгийн удирдлагыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх 39 удаагийн сургалтаар
1892
(1146/61% эмэгтэй) удирдах ажилтны чадавхийг бэхжүүлсэн.
Дээд боловсролын нэр томъёоны тайлбар толь бүтээсэн. Мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулав. Дээд боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хүрэлцээ, хангамж, орчин нөхцөлийг сайжруулах судалгааг хийж, бодлого боловсрууллаа. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмыг шинэчилсэн.

Б.  ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ

Дээд боловсролын сургалтын байгууллагыг хөгжүүлэх санал, санаачилгыг дэмжих
20
өрсөлдөөнт тэтгэлгийг санхүүжүүлсэн.
18 төсөл, 130 судлаач, 8 их сургууль (2015-2016) 2 төсөл, 36 судлаач, 2 их сургууль (2018-2019)
Эрдэмтэн судлаачид, багш нарыг хөгжүүлэх, чадавхижуулах сургалтыг зохион байгуулах нь төслийн чухал бүрэлдэхүүн хэсэг тул нийт 240 удаагийн сургалтаар
9438
(6053/64,13% эмэгтэй) хүнийг дараах чиглэлээр чадавхижууллаа.
Засаглал, удирдлага, санхүү Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа Оюутны хөгжил Заахуй, суралцахуй, үнэлгээ Оюуны өмчийн хамгаалал Засаглал, удирдлага, санхүү Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийн хэрэглээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах