ДЭЭД БОЛОВСРОЛЫН НЭР ТОМЬЁОНЫ МОНГОЛ-АНГЛИ-ОРОС ТАЙЛБАР ТОЛЬ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
2019 оны 07 сарын 09

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/569 дугаар тушаалаар Дээд боловсролын нэр томьёоны “Монгол-Англи-Орос” тайлбар толийг Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд боловсруулан бэлтгэж, хэвлэн гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү ажил 2019 оны 6 дугаар сард дуусч тайлбар толь хэрэглэгчийн гар дээр очиж байна. Энэхүү Тайлбар толь нь дээд боловсролд түгээмэл хэрэглэдэг салбарын бодлого, хууль эрх зүй, сургалтын хөтөлбөр, чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэл, багш, оюутан, суралцагч, төгсөгч, хөдөлмөрийн зах зээл, олон улсад түгээмэл хэрэглэдэг, ойрын ирээдүйд ойлгох хэрэгцээ, шаардлага гарч болзошгүй нэр томьёог багтаасан юм.