Дээд боловсролын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх стратеги төлөвлөгөөний хэлэлцүүлэг боллоо
2020 оны 01 сарын 13

2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр болсон хэлэлцүүлгээр ДБШТ-ийн зөвлөх Д.Бадарч, Б.Очирхуяг нар Монголын дээд боловсролын салбарт дэлхийн эдийн засаг, дэлхийн дээд боловсролын хөгжлийн чиг хандлагын нөлөө, дотоод орчноос үзүүлж байгаа нөлөө, Монголын зарим төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн нөхцөл байдлын шинжилгээ, тэдгээрийн дээд боловсролын орчин дахь болон зохион байгуулалтын чадавхийн үнэлгээ зэргийн танилцуулж хэлэлцүүллээ.   Хэлэлцүүлгийн явцад Дээд боловсролын салбарын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн төслийг ярилцаж санал зөвлөмж авсан. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн захирлууд, сургалт судалгааны байгууллагын төлөөлөл, боловсролын салбарын судлаачид, БСШУСЯ болон АХБ-ны ДБШТ-ийн хүмүүс оролцлоо.