Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах

Магадлан итгэмжлэлийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх
Сургалтын хөтөлбөр сайжруулах
Үр дүнд суурилсан хөтөлбөрийг нэвтрүүлэх
Сургалтын орчинг сайжуулах
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог бий болгох
Судалгааны чадавхийг бэхжүүлэх
Дээд боловсролын сургалтын байгууллагыг энтрепенёр сургууль болохыг дэмжих

А.  Магадлан итгэмжлэлийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх

Магадлан итгэмжлэл нь сургалтын чанарыг хөндлөнгөөс хараат бусаар үнэлэн, чанарыг баталгаажуулж, дүгнэдэг тул оюутан, эцэг эх, ажил олгогчдид сургалтын үр дүнд итгэл төгс байна.

Төслийн хүрээнд
10
хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн.
АШУҮИС, Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан, ХБНГУ-ын ASIIN (2016) ШУТИС, Геодези, ХБНГУ-ын ASIIN (2017) МУИС, Программ хангамж, ХБНГУ-ын ASIIN (2017) МУИС, Мэдээллийн технологи, ХБНГУ-ын ASIIN (2017) ШУТИС, Цахилгаан холбоо, АНУ-ын ABET (2018) ШУТИС, Утасгүй холбоо, АНУ-ын ABET (2018) ХААИС, Механик инженер, АНУ-ын ABET (2018) МУБИС, Багш, Математикийн боловсрол, ХБНГУ-ын ASIIN (2018) МУБИС, Багш, Мэдээлэл зүй, ХБНГУ-ын ASIIN (2018) МУИС, Хими, ХБНГУ-ын ASIIN (2018)
4 их сургуулийн
20
хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдсэн.
Мэдээллийн технологи, МУИС (2018) Биологи, МУИС (2018) Биотехнологи, МУИС (2018) Экологи, МУИС (2018) Компьютерийн сүлжээ, МУИС (2018) Газар, зохион байгуулалт, МУИС (2018) Газарзүй, МУИС (2018) Электроникийн инженер, МУИС (2018) Геологи, МУИС (2018) Математик, МУИС (2018) Физик, МУИС (2018) Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт, ШУТИС (2018) Шим тэжээл судлал, ШУТИС (2018) Архитектур, ШУТИС (2018) Үйлдвэрлэлийн экологи, ШУТИС (2018) Зоо инженер технологи, ХААИС (2018) Бараа, түүхий эдийн судлал технологи, ХААИС (2018) Агрономи, ХААИС (2018) Байгаль орчныг хамгаалах технологи, ХААИС (2018) Багш, бага ангийн боловсрол, МУБИС (2018)

Боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчинг шинэчлэх, үйл ажиллагааг нь олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, ажлын албыг чадавхижуулах ажлыг амжилттай хийж байна.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн дүрэм, Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны журам, Дээд боловсролын сургалтын байгууллага, Сургалтын хөтөлбөр болон Хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага зэрэг эрх зүйн баримт бичгийг боловсруулан батлуулж, мөрдөж байна.
БМИҮЗ-ийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ХБНГУ-ын ASIIN байгууллагатай 2016-2018 онд “Ижилсэх түншлэл”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэв.
БМИҮЗ-ийн Стратеги төлөвлөгөө, Удирдлагын мэдээллийн систем, Санхүү бүртгэл, төлөвлөлтийн системийг шинээр бий болгосон.
Дээд боловсролын сургалтын байгууллагуудын дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх, БМИҮЗ-ийн бүтцийн нэгжүүдийг бэхжүүлэх, ажилтнуудыг чадавхжуулах 35 сургалтаар 2269 (1631/72% эмэгтэй) багш, судлаач, шинжээчийг бэлтгэлээ.

Б.  Сургалтын хөтөлбөр сайжруулах

Дээд боловсролын сургалтын байгууллагын сургалт, хөтөлбөрийн чанарыг хөндлөнгөөс үнэлэх ажлыг анхлан санаачилж, дээд боловсролын мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутны олж авч буй мэдлэг, ур чадвар, хандлагад үнэлгээ өгөх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

в.  Үр дүнд суурилсан хөтөлбөрийг нэвтрүүлэх

Сэтгэ-Зохио-Бүтээ-Хэрэглэ (CDIO: Conceive-Design-Implement-Operate) арга зүйгээр технологийн хөгжлийн эрин зуунд мэргэжлийн өндөр ур чадвартай, нийгмийн хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй инженерийг бэлтгэдэг. CDIO арга зүйг нэвтрүүлснээр сургалтын хөтөлбөрийн агуулга, заах арга, үнэлгээ сайжирч олон улсын инженерийн боловсролын түвшинд ойртож, төгч буй оюутны чадамж ажлын байрны хэрэгцээтэй нийцэх болно.

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН ДАГУУ ШИНЭЧИЛСЭН
ШУТИС, Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөр, 43 хичээл, ШУТИС, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр, 30 хичээл ШУТИС, Цахилгаан холбоо хөтөлбөр, 25 хичээл
CDIO-ИЙН
46
МАСТЕР БАГШИЙГ БЭЛТГЭСЭН.
ШУТИС (20) МУИС (8) ХААИС (8) МУБИС (3) ҮБХИС (3) СУИС (3) ТТДС (1)

CDIO арга зүйн 9 боть гарын авлагыг боловсруулж, түгээв. CDIO арга зүйн дагуу цахим агуулга бэлтгэв. CDIO-ийн анхан шатны түгээн дэлгэрүүлэх сургалтад 2000 багш, CDIO-ийн ахисан төвшний сургалтад 180 багшийг хамруулав. 3 их сургуульд CDIO урлан байгуулсан. 6 их сургуульд Багшийн хөгжлийн төв байгууллаа.

Г.  Сургалтын орчинг сайжуулах

Шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийн судалгааг хөгжүүлэх зорилгоор дундын ашиглалтын судалгааны 12 лаборатори, сургалт-судалгааны 20 лаборатори, 1 номын санг шинээр байгуулж, тоног төхөөрөмжийг нийлүүлэв.

МУИС (11) ШУТИС (7) ХААИС (4) МУБИС (2) ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар (1) ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Дорнод их сургууль (1) Ховд их сургууль (1) Улаанбаатар их сургууль (2) Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль (1)

Д.  Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог бий болгох

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны өөрчлөлтийг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах эргэх холбоо бүхий тогтолцоог бий болгохын тулд “Төгсөгчийг мөшгих судалгаа”, “Ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа”, “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа”-г хийх арга зүйг боловсруулсан. 81 сургалтаар 1642 ( 1184/72% эмэгтэй ) багш, ажилтанд судалгааны арга зүйг эзэмшүүлэв.

Их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн судалгаатай уялдуулах гарын авлага боловсруулж, дээд боловсролын сургалтын
95
байгууллагуудад түгээлээ.

Е.  Судалгааны чадавхийг бэхжүүлэх

Их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаач багш, магистр, доктор оюутны судалгааны чадавхийг бэхжүүлэх зорилгоор
72
судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт төсөл хэрэгжүүлсэн.
60 төсөл, 12 сургууль, 312 судлаач (2015-2016) 11 төсөл (2018-2019)
3 удаагийн сургалтаар
242
(16/66,55% эмэгтэй) залуу судлаач багш судалгаа хийх, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлэх арга зүйд суралцав.

Ё.  Дээд боловсролын сургалтын байгууллагыг энтрепенёр сургууль болохыг дэмжих

Дэлхийн шилдэг их сургуулийн загварыг өөрийн тогтолцоонд нэвтрүүлэхээр түншлэлийн
4
хөтөлбөрийг хэрэгжүүлэв.
АШУҮИС - Харвардын их сургууль, АНУ МУБИС - Оулу-гийн их сургууль, Финлянд ШУТИС - Масатчусетсийн технологийн их сургууль, АНУ ШУТИС - Бритиш Колумбийн их сургууль, Канад
Дээд боловсролын сургалтын байгууллага-үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх
13
өрсөлдөөнт тэтгэлгийг санхүүжүүллээ.