Дээд боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг дээшилүүлэх

ЗАЙН СУРГАЛТЫН ТӨВИЙГ БАЙГУУЛАХ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОХ
ОЮУТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ

A.  ЗАЙН СУРГАЛТЫН ТӨВИЙГ БАЙГУУЛАХ

Оюутан орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүссэн хичээлээ судлах, орон нутгийн багш ажлын байрандаа мэргэжлээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлсэн зайн сургалтын
5
төвийг байгууллаа.
МУБИС Ховд их сургууль Дорнод их сургууль МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар МУИС-ийн Завхан аймаг дахь салбар

Зайн сургалтын нэгдсэн платформыг байгуулав. Зайн болон холимог сургалтын арга зүйг эзэмшүүлэх 6 цуврал сургалтаар 1700 багш бэлтгэгдэж, 300 оюутан онлайн хичээлд хамрагдав. Холимог сургалтын агуулга боловсруулах өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж шалгарсан 52 цахим хичээлийн агуулгыг нэгдсэн платформд байршуулав.

Б.  ДЭЭД БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОХ

Дээд боловсролын салбарын үйл явц, мэдээллийн урсгал, чанар, хяналт, баталгаажуулалтыг сайжруулах, оновчтой шийдвэр гаргахад туслах Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг 2018-2019 онд хөгжүүллээ.
Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлт, сургалт, төгсөлт, шилжилт хөдөлгөөн, хүний нөөцийн мэдээлэл нэгдсэн нэг системд орсноор салбарын хэмжээнд бодлого төлөвлөлтийг нэгдсэн байдлаар хийх, удирдах, шийдвэр гаргах нөхцөл бүрдэж, дээд боловсролын салбарын мэдээлэл иргэд олон нийтэд ил тод, нээлттэй болж байна.

В.  ОЮУТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ

Оюутнуудын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх оюутны хөгжлийн өрсөлдөөнт тэтгэлэгт төслүүдийг хэрэгжүүлсэн.
117 төсөл, 476 оюутан, 34 их дээд сургууль (2015-2016) 35 төсөл, 174 оюутан, 13 их дээд сургууль (2018-2019)
Ажлын байрны сонгон шалгаруулалтад амжилттай оролцох хувь хүний ур чадварыг эзэмшүүлэх сургалтыг
13
их, дээд сургуулийн 450 (330/73% эмэгтэй) оюутанд хүргэсэн

Г.  ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс боловсролд тэгш эрхтэй хамрагдаж, ажлын байранд адил боломж нөхцөлөөр хангагдсанаар ажилгүйдэл, ядуурлын түвшин буурч, улс орны өрсөлдөх чадвар дээшилдэг.
Төслийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн эрэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, математикийн (STEM) сургалтын хөтөлбөрт эмэгтэй элсэгчийн сурах сонирхлыг татах, дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог өсгөхөөр зорьж байна.
Дээд боловсролын хууль эрх зүй, элсэлтийн бодлого, ерөнхий суурь хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн жендэрийн мэдрэмжийг нэмэгдүүлэх бодлогын зөвлөмж боловсруулан Улсын их хурал, Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, их, дээд сургуульд хүргүүлэв.
20 их, дээд сургуулийн 192 багш, ажилтны жендэрийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэв.