МУИС-ИЙН ЛАЗЕРИЙН ЛАБОРАТОРИ
2019 оны 09 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Лазерийн лаборатори

Зорилго

Тус лабораторийн зорилго нь орчин үеийн байгалийн ухааны салбарын судалгаанд хэт богино пульстай лазерыг ашиглан суурь судалгаа төдийгүй хэрэглээнд чиглэсэн судалгааг явуулах түүнчлэн энэ чиглэлийн залуу судлаачдыг бэлтгэх магистр, докторын судалгааг энэ лабораторийг түшиглэн явуулна. Дээд боловсролын төслөөс 1,2 сая ам.долларын санхүүжилтээр байгуулагдсан.

 Лабораторийн зориулалт:

Лазерын судалгааны лаборатори байгуулагдсанаар лазерын хүчтэй богино пульс гарган авах, түүнийг дагалдан бий болж байгаа үзэгдлүүдийн нарийвчилсан судалгаа, лазерын пульс ба бодисын харилцан үйлчлэл, харилцан үйлчлэлийн дүнд бий болж байгаа материалын шинж чанарын судалгаа, тэдгээрийн загварчлал, симмуляцийн физикийн суурь болон хавсрага судалгаа төдийгүй, фотоник, энерги, материал судлал, сэргээгдэх эрчим хүчний судалгааны салбарт шинэ мэдлэгийг бий болгох ач холбогдолтой. Хатуу, шингэн, хийн төлөвд явагдаж буй ихэнхи үзэгдэл нь асар богино хугацаанд (10-15 фемтосекундийн эрэмбэтэй) явагддаг тул эдгээр үзэгдлийг судлахын тулд түүнээс ч богино хугацаанд явагдах үзэгдлийг ашиглах хэрэгтэй байдаг ба энэ зорилгоор хэт богино хугацаанд үргэлжлэх лазерын пульсийг ашигладаг. Хэт богино лазерын пульсыг дараах судалгаа болон технологид өргөнөөр ашиглах болсон. Үүнд:

  1. Лазерын пульс ба бодисын харилцан үйлчлэлийн судалгаа (Лазерын пульс ба орчны харилцан үйлчлэлийн процесс, түүнийг дагалдах үзэгдлүүдийн судалгаа, цэнэгт бөөмийн хурдасгуур, молекулын динамик, химийн урвалын хугацааны хувьсал, лазерын пульсээр үүсгэгдсэн фазын хувиралууд, шинэ материал гаргаж авах г.м.)
  2. Их чадлын болон хэт богино урттай лазерын пульс үүсгэх судалгаа  (µW эрэмбийн энергитэй өндөр чадлын пульс үүсгэх, аттосекундын пульс үүсгэх)
  3. Лазерын гэрэлд суурилсан фотоник, техник, технологийн чиглэлийн суурь болон хавсарга судалгаа (биотехнологи, анагаах ухааны салбарын судалгаанууд, өндөр энергитэй лазерsын пульс ашиглан материалыг зүсэх г.м.)
  4. Лазер бодисын харилцан үйлчлэлийн онолын судалгаа, загварчлал, тооцоолол симуляци

Үндсэн багаж, төхөөрөмж:

Фемтосекундын лазерууд, Лазерын машин, спектроскопийн багаж төхөөрөмжүүд болон нэмэлт төхөөрөмжийн хамт нийт 66 нэр төрлийн багаж  төхөөрөмжтэй.

Хамтын ажиллагаа:  

БНХАУ-ын ӨМБИС-ийн Функционал Материалын Лаборатори

ХБНГУ-ын Зийгэний Их Сургуулийн Физикийн салбар

БНСУ-ын Чонбукын Их Сургуулийн Физикийн салбар

Хаяг байршил:

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Физикийн тэнхимд харьяалагдана. 1-р байрны 110 тоот, Номын Сангийн байр, 617 тоот

Холбоо барих: Профессор Ж.Даваасамбуу Лаборант Б.Өлзийбаяр

И-мэйл: davaasambuu@num.edu.mn

Утас: 89050808, 97000700

Ашиглалтын байдал

Лабораторийн судалгааны баг дараах 11 судлаачийн бүрэлдэхүүнтэй: Ж.Даваасамбуу /Проф/- лабораторийн эрхлэгч, судлаач, Ц.Баатарчулуун /Проф/ - багш, судлаач, П.Мөнхбаатар /Док/ - багш, судлаач, Н.Төвжаргал /Док/ - багш, судлаач, Ц.Хос-Очир /Док/ - багш, судлаач, Г.Мөнхбаяр /Док/ - багш, судлаачь Г.Эрдэнэ-Очир /Док/ - багш, судлаач, М.Отгонбаатар /Докторант/ - багш, судлаач, Б.Өлзийбаяр /Магистрант/ - лабораторийн лаборант, судлаач, Э.Номин-Эрдэнэ /Магистр/ - судлаач, Э.Энхсайхан /Магистрант/ - судлаач нар болно. 

  1. Лабораторид одоогийн байдлаар 4 төсөл хэрэгжүүлж байна.
  2. Эрдэм шинжилгээний өгүүлэл 3-ийг хэвлүүлсэн.

Төслийн нэр

Хаанаас /санхүүжилт/

Төслийн удирдагч

1

Фемтосекундын лазер кристаллын харилцан үйлчлэл

Шинжлэх Ухаан Технологийн Сангийн суурь судалгааны төсөл

Н.Төвжаргал

2

Гэрэл-бодисын харилцан үйлчлэл

Шинжлэх Ухаан Технологийн Сангийн суурь судалгааны төсөл

П.Мөнхбаатар

3

Ихэр фотон үүсгэх

Asian Research Center судалгааны төсөл

П.Мөнхбаатар

4

Соронзон материал гарган авах, түүний бүтэц, соронзон болон оптик шинж чанарын судалгаа

МУИС-ийн санхүүжилттэй Зочин судлаачийн төсөл

Ж.Даваасамбуу

  • Solid state phenomena сэтгүүлд “Femtosecond Pump Probe Spectroscopy Implementation for Semiconductors” өгүүлэл хэвлэлтэнд шилжээд байна.
  • МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг сэтгүүлд “Фемтосекундын өдөөн судлах спектрометрийн аргыг хагас дамжуулагч материалууд дээр хэрэглэн судласан нь” өгүүлэл хэвлүүлсэн.
  • Олон Улсын Эрдэм Шинжилгээний сэтгүүлд “Zeitschrift fuer Kristallographie, Suppl.Vol, 38” өгүүлэл хэвлүүлсэн.
  1. Лабораторид одоогийн байдлаар 1 докторант (эрэгтэй), 2 магистрант (1 буюу 50% эмэгтэй) оюутан судалгааны ажлаа хийж байна. Докторант оюутан М.Отгонбаатар, магистрантууд Э.Энхсайхан, Б.Өлзийбаяр.