МУИС-ИЙН КОМПЬЮТЕР ГРАФИК, МУЛЬТМЕДИАГИЙН СУДАЛГААНЫ НЭЭЛТТЭЙ ЛАБОРАТОРИ
2019 оны 09 сарын 18

Зорилго
Шинжлэх ухаан технологийн “Өндөр технологи” тэргүүлэх чиглэл, “Мэдээлэл харилцаа холбооны
технологи, электроник” цөм технологийн хүрээнд судалгаа хийх зорилготой. 
Дээд боловсролын төслөөс     100 , 104 , 241.05  төгрөгийн санхүүжилтээр байгуулагдсан. 
Лабораторийн   зориулалт:    Компьютер   график,   дүрс   боловсруулалт,   аугментэд   реалити      (AR),
виртуал реалити     (VR),  мультмедиагийн чиглэлийн судалгааны ажлыг дэлхийн түвшинд хийж, арга
технологи боловсруулах, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготой. 
Үндсэн багаж, төхөөрөмж:  Сүүлийн үеийн суурин компьютер,    хөдөлгөөн мэдрэгч, таблет, зөөврийн
диск, гэрэлтүүлгийн иж бүрдэл, камер зэрэг судалгаанд хэрэглэгдэх үндсэн багаж тоног төхөөрөмж
болон бага оврын     3D  скайнер,  VR  төхөөрөмжүүд. 
Хамтын ажиллагаа:  Японы улсын Иватэ их сургуулийн Инженерийн факультет, БСШУСЯ-ны харьяа
Соёлын   өвийн   үндэсний   төв,   ШУА-ийн   Түүх   Археалогийн   хүрээлэн,   Г.Занабазарын   нэрэмжит
дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль,
Багануур ХК.   
Ашиглалтын байдал:
1.   Лаборатори нь судалгааны нээлттэй лабораторийн хэлбэрээр ашиглагддаг. Нэг хичээлийн жилд
18 магистр оюутан сонгож элсүүлэн судалгааны ажилд оролцуулдаг. Лаборатори нийлүүлэгдсэнээс
хойш нийт 50 магистр оюутан     ( 25 буюу 50% эмэгтэй    ) -ыг хамруулсан. 
2.  Лабораторийг   түшиглэн   Дижитал  Солюшн   өндөр  технологийн   гарааны  компани  байгуулсан.
Энгэхүү гарааны компани зах зээлд      VR- д суурилсан бүрэн симулятор, 3 хэмжээст загварчлал ба
хэвлэл,   VR   болон   AR -д   суурилсан   маркетинг,   Газар   зүйн   3   хэмжээст   загварчлал   гэсэн
бүтээгдэхүүнийг санал болгож байна.
3. Хэвлэгдсэн өгүүллийн тоо 21, үүнээс импакт фактортой сэтгүүлд 4 өгүүлэл,     SCOPUS -д бүртгэлтэй
сэтгүүлд 2, олон улсын сэтгүүлд 5 өгүүлэл, оюуны өмчийн бүтээл 2. 
4. Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дижитал загваруудыг математикийн аргаар судлах нь”
төслийг 2015 онд хэрэгжүүлсэн.
5. Цогц процессийн загварчлал, оновчлол ба симуляци төслийг 2016 онд хэрэгжүүлсэн.
6.  “Хүнд машин механизмын симуляцийг     виртуал орчинд     байгуулах” сэдэвт өндөр түвшний 
төслийг 2017 онд хэрэгжүүл    сэн .
7. Уул уурхайн техник ашиглалтын машины виртуал реалитид суурилсан бүрэн симулятор 
байгуулах төслийг 2018 онд хэрэгжүүлж байна.
8. Монголын соёлын биет өвийг дижитал орчинд судлах нь төслийг Японы Иватэ их сургуультай 
хамтран хэрэгжүүлж байна.
5.  Судалгааны үр дүнгээр Япон улсад зохион байгуулагдсан олон улсын Art & Technology 2016, 2017 
оны үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож шилдэг бүтээлийн 2 шагнал хүртсэн.​
6.  Өндөр гэгээн Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн гурван хэмжээст загварыг байгуулан 
мэргэжлийн түвшинд судалгаа хийж, байгуулсан 3 хэмжээст загваруудаар виртуал музей 
байгуулсан.
7.  Монголын түүхийн хосгүй үнэт бүтээлүүдийн дижитал санг бүрдүүлэх, судалгаа шинжилгээ хийх 
талаар “Соёлын өв ба компьютер график” сэдвээр МУИС-МҮОНТВ-ийн хамтран гүйцэтгэж буй 
шинжлэх ухаан танин мэдэхүйн “Эрдмийн хэт” нэвтрүүлгийн нэг дугаарыг бүтээсэн. 
8.  Япон улсын Археалогийн нийгэмлэгийн шилдэг өгүүллийн шагналыг 2016 онд “Дөрвөн чиглэлт 
лазер скайнерын тусламжтай олон жижиг объектын зураг” бүтээлдээ гардан авсан.  
Хаяг байршил:    Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Математик,
Компьютерийн ухааны тэнхимд харьяалагдана. Номын сангийн 503 тоот өрөөнд байрлана. 
Холбоо барих: Дэд профессор А.Энхбаяр
И-мэйл:  enkhbayar.a@seas.num.edu.mn 
Утас:  94000133