Нийтийг хамарсан онлайн хичээл МҮҮК зохион байгуулагдлаа
2019 оны 11 сарын 07

Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан Спортын яамтай байгуулсан гэрээний дагуу Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн зохион байгуулж буй 5 дах удаагийн сургалт Нийтийг хамарсан онлайн хичээл МҮҮК (MOOC) нэрийн дор 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтаар нийтийг хамарсан нээлттэй онлайн курсын сургалтын хөтөлбөрийн онцлог, түүний төрөл, дизайн, хэрэгжилттэй холбоотой давуу болон сул талын талаар заалаа. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төв нь Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд зохион байгуулсан цуврал 5 хичээлээ нэгтгэсэн Нээлттэй боловсрол хичээлийг aplus.mn платформ дээр байршуулаад байна. Энэхүү хичээл нь анхны монгол хэл дээрх  Нийтийг хамарсан онлайн хичээл МҮҮК (MOOC) хичээл болж байна.