Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO эрдэм шинжилгээний хурал боллоо
2019 оны 12 сарын 05

Үр дүнд суурилсан боловсрол (ҮДСБ)-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АХБ-ны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС, ТТДС хамтран “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” сэдэвт эрдэм шинжилгээний 5 дахь удаагийн хурлыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. 

Тус хуралд үр дүнд суурилсан боловсролын арга зүй, технологийг сургалтанд нэврүүлэх, арга зүйг шинэчлэх, хөгжүүлэх, сайжруулах, тогтворжуулах чиглэлээр дээд боловсролын чанар, сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжил, сургалтанд идэвхтэй сургалтын арга зүйг нэвтрүүлэх, суралцагчийн ур чадварыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр, хичээлийн үнэлгээг сайжруулах чиглэлээр их дээд сургууль, хүрээлэнгийн багш судлаачдаас нийт 34 өгүүлэл ирүүлсэнээс 9 илтгэл аман, 25 ханан илтгэл хэлэлцүүлэгдэж, “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” эмхэтгэлийн 5 дахь дугаарт хэвлэгдэж гарлаа. Тус эрдэм шинжилгээний хуралд нийт 172 хүн оролцсоноос эрэгтэй 51, эмэгтэй 121 хүн оролцов.

Уламжлалт жил бүр зохион байгуулагдаж буй энэхүү хурал нь их дээд сургуулиуд, боловсролын байгууллагуудын багш судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан мэдээлэл түгээх, туршлага судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаад оршино. Энэ хурлаас шилдэг илтгэлүүдийг шалгаруулж мөнгөн шагнал, олон улсын хуралд оролцох эрхээр урамшуулж байна. Үүнд:

  • Шилдэг илтгэлээр: Н.Даваадорж, Д.Ганбат, Р.Найдандорж,  Т.Мөнхбат (ШУТИС, МТС) нарын “Идэвхтэй сургалтанд Light board ашиглаж буй зарим туршлагаас” сэдэвт илтгэл
  • Дэд байрт Г.Чулуунаа, Д.Сэрээтэрдорж (МУБИС, ДУТС) нарын “Дизайн технологийн багш хөтөлбөрт шатлан гүнзгийрсэн төслийн ажлуудыг хэрэгжүүлж буй туршлага” сэдэвт илтгэл
  • 3-р байрт Б.Дарханцэцэг Д.Одонтунгалаг, Л.Мянгандаш
    (БХИС, АБС) нарын “CDIO стандарт арга зүйг хэрэгжүүлснээр суралцагчийн ур чадварт
    гарч буй өөрчлөлт” сэдэвт илтгэл,
  • Шилдэг ханын үзүүлэн илтгэлээр Б.Эрдэнэцэцэг (ШУТИС, ГУУС) О.Чинбат (ТТДС)  нарын Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хичээлийг виртуал лабораторитой хослуулан хичээлийн суралцахуйн үр дүнг тооцох нь илтгэл шалгарав.