Тендерийн урилга
2019 оны 01 сарын 18

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2019.1.18

Зээлийн дугаар ба нэр: L2766-MON:  Дээд Боловсролын Шинэчлэлийн төсөл

Гэрээний дугаар ба нэр: 18/07- Тоног төхөөрөмж, програм хангамж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох      

Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банкнаас Дээд Боловсролын Шинэчлэлийн төслийг  хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг Тоног төхөөрөмж, програм хангамж нийлүүлэх - 18/07 тоот гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухаан, Спортын Яам (БСШУСЯ) эрх бүхий тендерт оролцогчдоос Тоног төхөөрөмж, програм хангамжийг (“бараа”) нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь БСШУСЯ-наас нэмэлт мэдээлэл авч, 8.30-17.30-ийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү шалгаруулалтад оролцоно.
Жилийн дундаж борлуулалт

Сүүлийн 3 жилд /2015, 2016, 2017/ гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ дор дурьдсанчилан байна.

750,000,000 төгрөг
Гэрээний туршлага

Сүүлийн 3 жилд /2015, 2016, 2017/ үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан 3 гэрээтэй байна. Гэрээний үнийн дундаж хэмжээ нь дор дурьдсанчилан байна. Гэрээний агуулга ба иж бүрдэл нь нэрлэсэн тендертэй ижил байна.

500,000,000 төгрөг
Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж 60,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Төрийн сан 100900011623 дугаарт дансанд тушааж баримт бичгийг биеэр ирж авна.
Тендерийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10:00 цагаас эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт:  
10,000,000.00 төгрөг буюу чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10:10 цагт урилгын төгсгөлд заасан хаяг дээр нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам хариуцахгүй.
Тендерүүдийг харьцуулахдаа Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг хэрэглэхгүй.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам

Байгууллагын хаяг: Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

Төсөл хэрэгжүүлэх нэгж 

Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, 22-р байр

Давхар болон өрөөний дугаар: 6-р давхар, 6Г тоот

Аймаг, хот: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Шуудангийн дугаар: 210620

Улс: Монгол Улс 

Утас/Факс: 70007264

И-мейл хаяг: jijgee.herp@gmail.com