ТЕНДЕРИЙН УРИЛГА
2019 оны 09 сарын 07

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.09.09

Зээлийн дугаар ба нэр: L2766-MON:  Дээд Боловсролын Шинэчлэлийн төсөл

Гэрээний дугаар ба нэр: 18/04- 4 их сургуулийн лабораторийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлэх  

Багц 1: 18/04.а. Улаанбаатарын их сургуульд 2 лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх

Багц 2: 18/04.б.  Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд комьютерийн лаборатори нийлүүлэх

Багц 3: 18/04.в. Ховд их сургуульд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх

Багц 4: 18/04.г.  Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд номын сангийн тоног төхөөрөмж, тавилга нийлүүлэх

Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банкнаас Дээд Боловсролын Шинэчлэлийн төслийг  хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг 4 их сургуулийн лабораторийн тоног, төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлэх 18/04 тоот гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухаан, Спортын Яам (БСШУСЯ) эрх бүхий тендерт оролцогчдоос 4 их сургуулийн лабораторийн тоног, төхөөрөмж, тавилга хэрэгсэлийг (“бараа”) нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна
Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс нэмэлт мэдээлэл авч, 8.30-17.30-ийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү шалгаруулалтад оролцоно.
Жилийн дундаж борлуулалт

Сүүлийн 3 жилд /2016, 2017, 2018/ гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын нийлбэрийн доод хэмжээ дор дурьдсанчилан байна.

Багц 1:18/04.а: 90,000,000 төгрөг
Багц 2:18/04.б: 80,000,000 төгрөг
Багц 3:18/04.в: 200,000,000 төгрөг
Багц 2:18/04.г: 60,000,000 төгрөг
Гэрээний туршлага

Сүүлийн 3 жилд /2016, 2017, 2018/ үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажилласан гэрээний үнийн дундаж хэмжээ нь дор дурьдсанчилан байна. Гэрээний агуулга ба иж бүрдэл нь нэрлэсэн тендертэй ижил байна.

Багц 1:18/04.а: 75,000,000 төгрөг
Багц 2:18/04.б: 60,000,000 төгрөг
Багц 3:18/04.в: 170,000,000 төгрөг
Багц 2:18/04.г: 45,000,000 төгрөг
Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж багц тус бүрт 70,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь Төрийн сан Дээд боловсролын шинэчлэлийн төслийн 100900011621 дугаарт дансанд тушааж баримт бичгийг биеэр ирж авна.
Тендерийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Улаанбаатарын цагаар 10:00 цагаас эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт багц тус бүрт:
Багц 1:18/04.а: 2,200,000 төгрөг
Багц 2:18/04.б: 2,800,000 төгрөг
Багц 3:18/04.в: 5,000,000 төгрөг
Багц 2:18/04.г: 2,000,000 төгрөг буюу чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Улаанбаатарын цагаар 10:00 цагт урилгын төгсгөлд заасан хаяг дээр нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам хариуцахгүй.
Тендерүүдийг харьцуулахдаа Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг хэрэглэхгүй.
Байгууллагын хаяг:

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам

Санхүү хөрөнгө оруулалтын газар   

Бага тойруу-44, Засгийн газрын III байр

Давхар болон өрөөний дугаар: 4-р давхар, 403 тоот

Аймаг, хот: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Шуудангийн дугаар: 210620

Улс: Монгол Улс 

Утас/Факс: 263495, 70007264

И-мейл хаяг: ganbaatar@mecs.gov.mn

                  jijgee.herp@gmail.com