“Дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлж буй бакалаврын хөтөлбөрт үнэлгээ хийж, санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсгүүд тайлангаа тавилаа. 
2019 оны 09 сарын 13

“Дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлж буй бакалаврын хөтөлбөрт үнэлгээ хийж, санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсгүүд
тайлангаа тавьлаа. 
БСШУС сайдын 2019 оны 06 сарын 19-ний өдрийн А/405 тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлж буй бакалаврын   хөтөлбөрт үнэлгээ хийж, санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсгүүд тайлангаа тавьлаа. Уг арга хэмжээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ахлах мэргэжилтэн М.Энхээ, ДБШТ-ийн зохицуулагч Б.Мөнхзул, мэргэжилтэн Б.Батчимэг, зөвлөх Р.Хишгээ болон ажлын хэсгийхэн оролцож их дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөр боловсруулахад тулгарч буй нийтлэг асуудлуудын тухай болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов. Уг тайлангийн мөрөөр их дээд сургуулиудад зөвлөмж хүргүүлэх бөгөөд ирэх сард сургуулиудын удирдах албан тушаалтан, багш нарт зориулан сургалт зохион
байгуулах юм.