ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2020 оны 01 сарын 21

2018-2019 онд БСШУСЯ-ны шийдвэрээр ДБШТ-ийн хүрээнд ДБСБ-ын ангилал тогтоох журмын хэрэгжилтэд шинжилгээ хийх, олон улсын чиг хандлага, шагуурыг судлах, Монголын их, дээд сургуулийн ангилал тогтоох шалгуурын эхний хувилбарыг боловсруулж ДБСБ-ын ангилал тогтоох журмыг шинэчлэх төсөл, шалгуурын хувилбарыг боловсруулахаар ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт Боловсролын хүрээлэн, БМИҮЗ болон бусад сургууль, байгууллагын эрдэмтэн судлаач нар оролцсон. 

 

Ажлын хэсгээс:  

1. ДБСБ-ын ангилал тогтоох журмын хэрэгжилтэд хийсэн шинжилгээ

2. ДБСБ-ын ангиллын талаарх олон улсын чиг хандлага, түүний шалгуур үзүүлэлтийн судлагаа 

3. Ангиллын шалгуурыг туршсан судалгаа, үр дүн

4. Ангиллын журмыг шинэчлэх төсөл, шалгуурын эцсийн хувилбар зэрэг ажлыг гүйцэтгэсэн. 

Тайлангийн холбоос: http://herp.mn/pages/Angilal%20juram