Багшийн чадамжийн хүрээ, нийтлэг шаардлага боловсруулах ажлын суурь судалгаа
2020 оны 09 сарын 08

Дээд боловсролын багшийн хөгжлийг дэмжих төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг 2020 оны 1-6 сард ажиллаж дууслаа. 

Ажлын хэсэг нь Багшийн цогц чадамжийн хүрээ, багшид тавигдах нийтлэг шаардлага, үнэлгээний шалгуур; их, дээд сургуулийн багшийн ажлын үнэлгээний тогтолцоо, аргачлал; Багш судлаачийн судалгааны арга зүйн хөгжил, ёс зүй, оюуны өмчийн эрхийн хамгаалал; Багшлахуй, суралцахуйн идэвхтэй арга зүйн хөгжил; Сургалтанд инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр судалгаа гүйцэтгэж цаашид багшийн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал зөвлөмжийг боловсруулсан.