Бүтээлийн хуулбарлалтыг илрүүлэх үндэсний системийг хөгжүүлэх боломж хэлэлцүүлэг боллоо
2020 оны 09 сарын 23

2020.09.22-ны 14:00-15:30 цагт “Бүтээлийн хуулбарлалтыг илрүүлэх үндэсний системийг хөгжүүлэх боломж” сэдэвт цахим хэлэлцүүлгийг https://openscience.mn платформ ашиглан БШУЯ-ны ШУГ-аас их, дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ болон номын сангийн үйлчилгээ үзүүлдэг нэгж болон асуудал эрхэлсэн албан хаагчдын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Бүтээлийн хуулбарлалтыг илрүүлж буй туршлага, харьцуулсан судалгаа, систем, түүнд тавигдах шаардлага, төлбөртэй систем, зохиогчийн эрх - оюуны өмч, харьцуулах дата бүрдүүлэлт, цаашид хийх ажил, байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр 30 орчим хүнийг оролцуулан ярилцсан.